oogiinoo

амьдрал өөрөө сак

Инээмсэглээрэй!

2008-03-21 08:16

Жоомны хор хэрэглэх заавар:

“Энэ хорыг алах жоомныхоо нүд рүү цацснаар уг жоом сохорч, улмаар хоол тэжээлээ олж идэж чадахгүй байсаар өлсгөлөнгөөр үхнэ”

 Smile

Хот хоорондын замын тэмдэг дээрх бичээс:
“Зам тээврийн осол ихэвчлэн замын хөдөлгөөний дүрмийг ягштал баримтлахгүй байх, зам дээр элдэв шалдав зураг реклам байрлуулах болон манай энэ тэмдгэн дээрх шиг хэрэгтэй хэрэггүй юм бичсэн тэмдэг замын хажууд олноор байрлуулах зэргээс болдог байна”

  Smile
 Улаанбаатарт сурч байгаа охины ээждээ бичсэн захидал:

Ээж ээ, би бүх мөнгө, хувцас эд зүйлээ хулгайд алдчихсан. Тэгсэн чинь дотуур байрны нэг сантехникч ах тус болоод, тэгээд одоо тэднийд ядуу ч гэсэн сэтгэл сайхан амьдарч байна. Бид хоёр бие биедээ их сайн. Удахгүй би төрнө. За за, ээж ээ, би тоглосон юм, гэхдээ ер нь хотод мөнгөгүй бол хэцүү л юм байна шүү. Хурдан мөнгө явуул”

 Smile

Саяхан УБ хотын орчимд Туул голд баахан загас үхсэн явдлыг Засгийн газраас томилогдсон шинжээчид шинжилж судлаад дараах дүгнэлтийг өгсөн байна.

 “ Эдгээр загаснууд, өөрсдийн болгоомжгүйгээс химийн хортой бодистой ус уусан байна.”

 Smile

Цагдаагийн сургуулийн сонсогч нараас IQ ийн шалгалт авч байна. Бүгдэд нь куб, цилиндр, призм дүрс өгч мөн адил нүхнүүдтэй төмөр хавтан өгөв. Дүрснүүдийг тохирох нүхээр гаргах даалгавар өгөв. Шалгалтын дүн:
“ Шалгагдагсдын тал нь оюуны хомсдолтой, үлдсэн тал нь хүч чадал сайтай. ”

Smile

Эдийн засгийн чиглэлээр магистраас доошгүй зэрэгтэй, англи, орос хэлтэй, ажилласаг, шударга, дайчин зантай эмэгтэйг шинээр ашиглалтанд орж байгаа дэлгүүрт худалдагчаар ажилд авна”

 Smile

“ 35 настай (уг нь бол хамаагүй залуу харагддаг), тарган (уг нь бол сайн харвал туранхай), нэг их царайлаг биш (гэхдээ тийм ч царай муутай биш) эмэгтэй.

Бусад эрчүүдийн олж хараагүйг олж харах чадвартай эрэгтэйтэй танилцана.

 Smile

Цэргийн хүү эмээдээ гранат, бас захиа явуулав.
“Хайрт эмээ минь,  та намайг чөлөөгөөр ирээч гэж гуйдаг биз дээ. Хэрвээ үнэхээр тэгэж
хүсэж  байвал энэ төмөрний гогцооноос татаарай.”

 Smile

“ Ажилдаа ирээд компьютераа залгалаа. Тэгсэн интернэтэд орж болдоггүй шүү. Одоо яахав дээ, ажлаа л хийхээс дээ.....”

 Smile

“ Та нар хятадыг хэзээ ч сөхрүүлэхгүй ээ. Тэд хэвтээгээрээ байсан, хэвтээгээрээ л байх болно.”

 Smile

“ Өчигдөр Москвагийн төв талбайн бунхны тааз нурсан байна. Нуранги дороос нэг халзан хүний цогцос олдсон байна. Шинжээчид хэн болохыг нь тогтоохоор ажиллаж байна.”

 Smile

-   Чоно цатгалан, хонь бүтэн гэж юу гэсэн үг вэ?
-   Чоно нь малчнаар нь хооллочихсон л байхгүй юу.

Smile

-   Иргэний нисэх онгоцонд яагаад зорчигчдод шүхэр өгдөггүй юм бэ?
-   Дараа нь нэг дороо байх нь зардал бага гардаг юм байлгүй дээ.

 Smile

-  Чи яагаад дандаа надтай маргадаг юм бэ?
-  Би чамтай маргаагүй ш дээ.
-  Тээр, ингээд л маргаад байгаа юм даа.

 Smile

-   Таны нэр?
-   Яа.
-   Юу?
-   Юу биш ээ, Яа!

 Smile

Шөнийн 3 цаг. Утас дуугарав. Цаанаас хэн нэг хүн:
-   Чи ч тэнэг юм аа даа?
-   Хэн бэ?
-   Чамаас өөр хэн байдаг юм.
-   Хэн ярьж байна вэ?
-   Бүгдээрээ л тэгж ярьж байна ш дээ.

 Smile

Сахилгагүй эр зүггүйтэхээр шийдэж шуудангиин таксфоноор ярьж байна.

-  Байна уу, тагнуулын төв газар уу?

-  Тийм байна.

-  Та нар муу л ажиллаж байна даа гээд харилцуураа тавив. Тэндээс гарч өөр таксфоноор:

-  Байна уу, тагнуулын төв газар уу? гэтэл араас нь нэг залуу мөрөн дээр нь алгадаад:

-  Тийм байна аа. Чадах чинээгээрээ л ажиллаж байна.

 Smile

Нэг эр нийтийн жорлонд сууж байна. Тэгтэл хажуугийн тасалгаанаас:
-  Сайн уу.
Эр гайхан:
-  Сайн.
-  Юу байна?
-  Юмгүй.
-  Юу хийж байгаа юм?
-  Жорлонд л сууж байна.
-  За за,
пока. Би чам руу дараа ярья. Энд нэг нөхөр надаар тоглоом хийгээд байна.

 Smile

Гудамжинд.
-  Хөөе, охион, чамтай танилцаж болох уу?
-  Болохгүй ээ.
-  Утсаа өгчих л дөө.
-  Чи утасгүй юм уу?
-  Үгүй ээ, ямар утастай юм бэ л гэж асуусан юм.
-  Nokia.
-  Үгүй ээ, дугаар нь?
-  Mobi-гийн.
-  Үгүй ээ, үгүй. Too нь ямар юм?
-  Араб!

Smile

-  За юу хийж байна?
-  Нэг Жааз оркестрт ажиллаж байна.
-  Юу хийдэг юм?
-  Шөвөгчин.
-  Тэр нь яадаг юм?
-  Би бөмбөрчний ард шөвөг барин суудаг юм. Тэгээд удирдаачийг дохио өгөнгүүт, бөмбөрчний бөгс рүү хатгадаг. Түүнийг Ой гээд босоход бусад хөгжимчид нь Ча-ча-ча-ча гэж орилдог юм.

 Smile

Мебелийн дэлгүүрт:
-  Би танайхаас өчигдөр сандал худалдаж авсан чинь өнөөдөр хугараад уначихлаа, та нар юу гэх вэ?
-  Хүн л сууж дээ.

 Smile

Нэг эр эмэгтэйчүүдийн нийтийн байранд ирэв. Жижүүр:
-   Та хэн дээр орох вэ?
-   Харин ээ, та хэн дээр нь орвол зүгээр гэж бодож байна?

 Smile

-   Туяа аа, би сая чаатлаж байгаад надтай уулзахаа тэсэн ядан хүлээж байгаа 18 настай, лусын дагина шиг царайлаг, онгоноороо охинтой танилцлаа.
-   Нэрээ Бөртэ гэж байна уу?
-   Тийм, чи яаж мэдээв?
-   Тэгвэл сайн байна уу, америкаас ирсэн Жорж минь?

 Smile

Шинэ орос машинаа техникийн үзлэгээр оруулж байна. Үзэгч:
-  Энэ том улаан кноп юуных
юм бэ?
-   Борооных оо.
-   Аан, бороо орохоор шилээ арчдаг гэсэн үг үү?
-   Үгүй үгүй. Наадхыг чинь дарахаар бороо зогсдог юм!

 Smile

Гурван хөгшин нарлаж сууна. Нэг нь:
-    Би цагтай гэж. Нөгөө нь:
-    Би үнээтэй гэж. Гурав дахь нь юм хэлсэнгүй. Маргааш нь дахин уулзав. Нэг дэх нь:
-    Би цагаа хулгайд алдчихсан. Нөгөө нь:
-    Манай үнээг урьд шөнө хулгай авчихаж гэтэл гурав дахь нь цагаа харснаа:
-    Үнээ саах цаг маань болчихлоо, явъя даа…

 Smile

-   Өвөө, та наад цээжин дээрээ эмгэн, илжиг хоёроос өөр сайхан юм шивүүлж болоогүй юм уу?

-   Үгүй хүүхээ, энэ чинь цагийн сайханд сайн морь, сайхан хүүхэн 2-ын шивээс байсан юм даа.

 Smile

 Шинэ бэр шал угаана. Хадам ээж диван дээр хялайн сууна.
-   Ээж ээ, би зөв угааж байна уу?
-   Буруу байна аа. Бэр бүр сайн угаав.
-   Одоо болж байна уу?
-   Болохгүй байна аа.
-   Тэгээд яаж угаах юм бэ?
-   Би мэдэхгүй ээ, гэхдээ л буруу байна.

 Smile

49 хатантай Шейх хажуугийнхаа хатанд шивнэнэ:
-  Чиний минь нүд цэлмэг тэнгэрийн од шиг, уруул чинь сарнайн дэлбээ шиг. Цааш нь дамжуул.

 Smile

Америкийн тал нутаг. Зам дээр нь Арслангийн Савар газарт чихээ наан хэвтэж байна гэнэ.
-   Чи юу хийж энд хэвтэж байгаа юм?
-   Ээ, Зааны Соёо минь, цаана чинь хоёр морин тэрэгтэй, эхний морьных нь баруун урд хөлийн тах нь унасан, хоёр дахь морин тэргэндээ “галтай ус” ачсан, бүгдээрээ ташаандаа буутай, том бүдүүн тамхи татсан дөрвөн ширхэг цагаан арьстангууд давхиж явна.
-   Чи тэгээд эдгээрийг газар чагнаад л мэдчихэж байгаа юм уу, ямар мундаг юм бэ?
-   Мундагаа алд даа. Тэд сая намайг дайрчихаад давхиад явчихлаа…

 Smile

 Цөлд нэг эр  ядарч, цангаж үхдгийн даваан дээр нэг бирд таарчээ.
-   Би таны нэг л хүслийг биелүүлье гэж.
-   Намайг хурдан хариулаад өгөөч.. Бирд түүнийг хөтлөөд гүйв.
-   Үгүй ээ, би бүр хурдан харимаар байна. Бирд түүнийг хөтлөөд бүр хурдан гүйв.

 Smile

Нэгэн залуу үүл рүү харан зүлгэн дээр тэрийн хэвтэж байхдаа бурхантай ярьж байна.
       -   Бурхаан, нэг сая жил таныхаар хэдий хэр урт вэ? 

Бурхан хэлж байна:
       -   Минийхээр нэг ойролцоогоор ганц хором юмуу даа.
       -   Тэгвэл сая доллар хэдий хэр үнэтэй вэ?

       -   Надад бол, нэг л зоос юм даа.
       -   Тэгвэл бурхан минь, та надад ганцхан зоос өгөөч?  гэхэд бурхан:
       -   Тэгье л дээ, ганцхан хором хүлээж бай гэж гэнэ.

 Smile

-   Хэрэв хүн жаахан хүүхэдтэй эхнэрээ нас дээр гарсан эцгийнхээ гар дээр орхиод, олон зуун мянган хүнийг хүнд байдалд оруулан байж том албан тушаалаасаа татгалзсаныхаа дараа хэдэн удмаараа цуглуулсан гэр бүлийнхээ хөрөнгийг таарсан болгондоо тарааж өгчихөөд,  юу ч хийхгүй гээд алга болж байгаа этгээдийг бид хэн гэж нэрлэвэл таарах вэ?
-   Зөөлнөөр хэлэхэд өөдгүй новш гэх байх даа.
-   Уг нь ч зөв л юм. Гэтэл энэтхэгчүүд түүнийг гэгээрсэн Будда л гээд байгаа юм даа.

 Smile

Орос, монгол, хятад гурван эр бурханаас асуужээ. Эхлээд орос  Манай улс хэдэн жилийн дараа хөл бөмбөгийн Дэлхийн аваргад орох вэ?” гэтэл бурхан  “50 жилийн дараа” гэж.  Орос миний нас хүрэхгүй юм байна гэв. Хятад манайх гэтэл “60 жил” гэв Хятад 60 жил хүлээхээр болов. Монгол асууж гэнэ.  Гэтэл бурхан бодож бодож “миний нас хүрэхгүй юм байнаа” гэжээ.

 Smile

Герман Аргентин хоёрын хэн нь хожих вэ гэсэн ТВ-5-ын тааварт нэг өвөр монгол холбогдож байна.
-   Герман Аргентин хоёрын хэн нь хожихыг би ч мөдөхгүй, чи ч мөдөхгүй, хэн ч мөдөхгүй ш дээ.

 Smile

Поле Чудес. Нэг эр хүрд эргүүлэхгүйгээр бүх үгнүүдийг таасаар шувтрагын тоглолтонд үлдэв. Супер шагнал нь Москвагийн төвд тавилгатай 5 өрөө байр! Якубович:
-   Супер шагнал авахын тулд танд би хоёр асуулт тавина. Та аль асуултнаас нь эхлэх вэ? Эр:
-   Хоёр дахь асуултнаас эхэлье. Якубович:
-   За анхаараарай. Асуулт:  “ Дээрх үйл явдал хэдэн оны хэдэн сарын хэдэнд болсон бэ?”  Цаг явлаа!

 Smile

Чапаев Петька 2 бас л дайснууддаа  баригджээ. Тэднийг шоронд хориод Чапаевыг байцаахаар аваад явжээ. Хэсэг хугацааны дараа Чапаевыг дамжилж авчраад шидчихэв.  Петька Чапаевыг яаж тамалсныг хараад үнэн голоосоо айжээ. Харин Чапаев:
-  Хоёулаа даалгавраа “бичээд авъя, бичээд авья”  гээд байхад чи гэж нэг юм "цээжилчихье, цээжилчихье" гээд байсан гэж тунирхжээ.

 Smile

Вовка хүү багшийгаа дандаа чи гэж дууддаг байжээ. Нэг өдөр багш нь уурлаж шийтгэж гэнэ. -  Чи 5 хуудас та гэж бич! гэжээ. Маргааш нь Вовка 10 хуудас биччихсэн байжээ. Багш нь гайхан баярлаж:

-  Чи яагаад 10 хуудас биччихсэн юм бэ? гэтэл Bовка:
-  Чамайг баярлуулах  гэжээ.

 Smile

Улаан малгайт ойд явж байтал чоно нэг модны дор сууж байв. Улаан малгайт:
-   Чиний нүд яасан том юм бэ? Чоно гүйн одов. Улаан малгайт цааш явж байтал дахиад чоно таарав. Улаан малгайт:
-   Чиний чих чинь яасан том юм бэ? Чоно үг хэлсэнгүй цааш гүйн одов. Улаан малгайт цааш явтал дахиад л чоно таарав. Улаан малгайт:
-   Чиний шүд чинь яасан том юм бэ? Чоно:
-   Чи чинь, хүн баалгахгүй ямар гэцүүтэй амьтан бэ!

 Smile

Саальчин бүсгүйн нүд хөхөрчээ.

-  Чи нүдээ яачихаа вэ?
-  Үнээ л байхгүй юу…
-  Үнээндээ мөргүүлчихсэн юм уу?
-  Үгүй ээ, сүүлээрээ шавхуурдаад байхаар нь тоосго зүүчихсэн юм.

 Smile

Цирк. Амьтан сургагч турьхан бүсгүй, аварга том арслангийн хошууг үнсэж олныг гайхшруулна. Хөтлөгч:

-  Энэ үзүүлбэрийг хийж чадах үзэгч байна уу? Үзэгчдийн суудлаас нэг эр босож хашгирна:
-  Байна аа, байна, наад арслангаа л холдуулаадах!

 Smile

Ээж:
- 
Наад тоортноосоо дахиад жаахан л хазах юм бол гэдэс чинь дэлбэрчихнэ шүү!  

Бяцхан хүү:
-  Та холдож байгаарай …

 Smile

Нэг хүү гудамжинд элсээр тоглож байна. Цагдаа ирэв:
-   Чи яаж тоглож байгаа юм?
-   Элсээр цагдаа хийж байна.
-   Цагдаа хийж тоглож болохгүй ээ.
-   За ах аа.
Дараа нь цагдаа нөгөө хүүхэд дээр дахин ирэв:
-   За юу хийж байна.
-   Элсээр заан хийж тоглож байна.
-   Ийм жаахан заан байдаг юм уу?
-   Энэнээс томыг хийхээр цагдаа болчихоод байгаа юм аа.

 Smile

Цагдаа нэгэн согтууг загнаж байна:
-   Та наад архиа уухаа боль, ажил хий. Ажил хийвэл ам тосдоно гэдэг биш үү….
-   Би даруулга хэрэглэдэггүй ээ.

 Smile

Өвлийн загасчлал. Нэг эр малгайгүй сууна.
-    Хөөө чи малгайгаа өмсөөч, наад чих чинь уналаа.
-    Чих яах вэ, өчигдөр нэг загасчин эр намайг зуу татах уу гээд хашгираад байхад нь сонсолгүй балай юм болсон байна лээ.

 Smile

-   Эмч ээ, манай охин тамхи татаад байх боллоо.
-   Хэдэн настай юм?
-   5 настай.
-   Тэгээд хэн тамхи өгдөг юм?
-   Тамхи өгөхгүй болохоор кашаа идэхгүй юм, үсээ самнуулахгүй юм.

 Smile

Галзуугийн эмнэлгийн эмч өвчтөн нь эдгэрч байгаад баяртай байв. Өвчтөн:
-  Миний хувьд бол бүүр дордоод байна.
-  Чи яагаад өөрийгөө тэгэж бодоод байгаа юм?
-  Би хэдхэн сарын өмнө Напелеон байсан чинь өнөөдөр нэг муу галзуугийн эмнэлгийн өвчтөн болчихлоо.

 Smile

-   Би өчигдөр жирэмсний тест өгөөд.
-   Тийм үү, асуултууд нь хүнд юм уу?

 Smile

-   Эмч ээ, миний үс унаад байх боллоо.
-   Та их сэтгэлийн хямралтай байна даа.
-   Үс унаад байхад сэтгэл хямралгүй яахав дээ.

 Smile

Галзуугийн эмнэлэг.
-    Би Юлий Цезарь.
-    Би Ромын Пап. Эмч:
-    Та нарт хэн хэлсэн юм?
-    Бурхан өөрөө хэлсэн юм. Хажуунаас нэг нь:
-    Худлаа, би эд нарт юу ч хэлээгүй.

 Smile

-  ”I don’t know” гэж юу гэсэн үг вэ?
-   Би мэдэхгүй.
-   Хм, ганц ч мэддэг хүн олдохгүй, сонин юм даа…

 Smile

Англи хэлний орчуулага

see you     -    харнаа чамайг
come on baby   -    бацаанаа хүрээд ир

all right   -    бүгд баруун тийшээ

 Smile

Эмэгтэй хүн юу хараад гөлөрдөг вэ?
1. Асаж буй гал.
2. Дэлгүүрийн лангуу
3. 500 долларын үнэртэй ус.
Харин эрэгтэй хүн?
1. Асаж буй гал
2. Дэлгүүрийн лангуу харж буй хүүхэн
3. 500 долларын үнэртэй ус худалдаж авсан чек.

 Smile

Аав нь хүүдээ хэлж байна.

-   Би чамайг миний хүссэн охинтой гэрүүлэхийг хүсэж байна
-   Би өөрийнхөө хүссэн охинтойгоо гэрлэхийг хүсэж байна.
-   Гэхдээ тэр Bill Gates-ийн охин шүү д
ээ.
-  
Тийм үү...  Би зөвшөөрлөө.
Аав Bill Gates дээр очив.
-   Би танай охинд нөхөр оллоо.  Bill Gates:
-  
Уучлаарай, миний охин дөнгөж 18-тай, тэгээд ч …
-   Гэхдээ тэр залуу World Bank-ны vice-president
шүү дээ.
-  
Тийм үү… тэгвэл зөвшөөрнөө.
Аав World Bank-ны President дээр очив.
-   Би танайд Vice-President-ээр ажиллах хүн оллоо.
-   
Уучлаарай, манайд vice-president-ээр ажиллах хүсэлтэй хүн зөндөө байгаа.
-   Гэхдээ тэр Bill Gates-ийн хүргэн
шүү дээ.
-   Аан тийм үү …
сайхан санал байна. Зөвшөөрлөө.
<!--[if !supportLineBreakNewLine]--><!--[endif]-->

Smile

Нэгэн орос эрдэмтэн дэлхийн эдийн засгийн глобальчлалын тухай үйлдвэрийн ажилчдад лекц уншиж байна.
-   Та нарт юу гэж тайлбарлая даа… Бид Ираны хоньчдод шавраар хийсэн шүгэл үйлдвэрлэж нийлүүлдэг. Ираны хоньчид хониныхоо нэхийг…
-   Манайд нийлүүлдэг үү?
-…Грекэд боловсруулахаар өгдөг юм. Тэгээд Грекүүд нэхийг нь боловсруулаад…
-   Манайд нийлүүлдэг үү?
-…Франц руу өгөөд, францын загварынхан гоёмсог нэхий дээл хийгээд…
-    Бд нарт өгдөг үү?
-    Та нар чинь “Бид нарт, манайд, манайд” гээд л байх юм… Тэгээд францчууд Америк руу гаргаж зардаг юм…
-   Тэгээд манайд хаанаас хэн юу нийлүүлдэг юм?
-   Манайд Болгараас шүгэл хийх шаврыг нь нийлүүлдэг юм аа…

 Smile

Хоёр гомо баавгай гомотож байгаад туулайд баригдаж гэнэ. Нэг нь энэ туулай одоо ойгоор нэг цуурчихна хүзүүг нь хуга мушигчихье гэж гэнэ.Тэгээд туулайг хөөж явтал, туулай усанд унчихаж гэнэ. Уснаас шүүрээд автал загас баригдаж гэнэ. Загаснаас туулайг харсан уу гэж асуутал, загас гомо нартай ярьдаггүй гэжээ.

Ангилал : шог хошин | Нийтэлсэн : oogiinoo | Уншсан (212) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. baagii :
    2008-03-22 06:03

    dajgui shu amijilt husie

Сэтгэгдэлийн тоо : 1

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл